2011-02-22
өлзийтөгс

Л.Өлзийтөгс

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой

Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай

Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай

Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй

1998 он
Бичсэн: Д.НАРАНЦЭЦЭГ | цаг: 12:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


сайн уу. сайхан шүлэг байвал илгээнэ үү
Бичсэн: Д.НАРАНЦЭЦЭГ цаг: 19:55, 2011-02-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax